Wednesday, November 22, 2006

өөрийн тухай

Намайг Бат-эрдэнийн Ганбаатар гэдэг. Би Налайх дүүрэгт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг.
Мэргэжил: Эдийн засагч
Нийгмийн гарал: Сэхээтэн
Эрүүл мэнд: 32 цагаан шүдтэй, эрүүл чийрэг
Хүндэлдэг хүмүүс: Аав ээж
Хайрладаг зүйлс: Эх орон, үр хүүхэд
Дуртай зүйл: Хөлбөмбөг үзэх, рок дуу сонсох
Эрхэлдэг зүйл: Шудрага байхыг хүсдэг
Дуртай хоол: Цуйван, хуушуур
Хэлэх дуртай үг: Сайхаан сайхан



Mиний найз

Monday, November 20, 2006

Би 1982 оноос эхлэн хөлбөмбөг үзэж ирсэн. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг байнга тогтмол үзэж байгаа бөгөөд 2006 оны Германд болсон тэмцээн гойд онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Ялангуяа хүн бүр Бразилийг дэлхийн аварга болно, хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй байсан, гэвч харамсалтай нь тэд муухай хожигдсон. Зооноос арайхийж гарч ирсэн Франц, Италийн шигшээ багийг финалд үлдэнэ гэж тооцсон хүн бараг байхгүй байсан байхаа. Францийн баг ялангуяа Зидан үнэхээр гоё тоглож Материаццийг сайхан мөргөж унагасан, хэн ч байсан тэгэх байсан байхаа.