Monday, November 20, 2006

Би 1982 оноос эхлэн хөлбөмбөг үзэж ирсэн. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг байнга тогтмол үзэж байгаа бөгөөд 2006 оны Германд болсон тэмцээн гойд онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Ялангуяа хүн бүр Бразилийг дэлхийн аварга болно, хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй байсан, гэвч харамсалтай нь тэд муухай хожигдсон. Зооноос арайхийж гарч ирсэн Франц, Италийн шигшээ багийг финалд үлдэнэ гэж тооцсон хүн бараг байхгүй байсан байхаа. Францийн баг ялангуяа Зидан үнэхээр гоё тоглож Материаццийг сайхан мөргөж унагасан, хэн ч байсан тэгэх байсан байхаа.

4 comments:

Tumurkhuyag said...

Хөлбөмбөгчин овоо муу гар вэ

Билгээ said...

Ганбаа холбоос, тоолуур зааж өгсөнд баярлалаа

Зэлмэ said...

надад лав бразил таалагддаггүй. Багийн тоглолт муутай баг. Италийг бүүр эхнээс нь иймэрхүү юм болно гэж бодоод байсан юмаа

Unknown said...

монголын сангийн бодлогын талаар судалгаа байвал өгч тус болооч